Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мости Налайх Политехник коллеж”-оор зочиллоо

Австрали, Монгол хоёр улсын хоорондын нягт хамтын ажиллагааны нэг чухал салбар нь боловсрол юм.​Австралийн амбан захирагч болон ноён Беккет нар Австрали, Германы санхүүжилтээр хэрэгжиж буй техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн нэг хэсэг болох Налайхын Политехник коллежоор зочилжээ. Тэд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр техникийн боловсрол олгох сургалтад хамрагдаж буй оюутнуудтай уулзаж, тэдний сурч буй хичээл […]

More Details

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе

71 жилийн түүхтэй Налайх дүүрэг дэх политехник коллежийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Хичээлийн шинэ жилийг нээж Захирал С.Мөнхбат үг хэлсэн бол Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул болон Тоёота моторс корпорацийн Борлуулалтын дараах үйлчилгээ хариуцсан захирал Сатоши Икежима сан нар мөн мэндчилгээ дэвшүүлж, шинээр элсэн суралцагчдад сурлага, хөдөлмөрийн амжилт хүсэн […]

More Details

Дүүргийн бага хуралд оролцлоо

Налайх дүүргийн багш нарын бага хурлыг зохион байгуулахад манай багш, хамт олон идэвхтэй оролцлоо. “Хосмог сургалтыг монголд нэвтрүүлэх боломж” сэдвээр захирал С.Мөнхбат, арга зүйч П.Шинэбаатар нар илтгэл танилцууллаа. Та бүхэндээ 2025-2026 оны хичээлийн жилд амжилт хүсье.

More Details