“Цахилгаан, эрчим хүчний мэргэжлийн зөвлөл” байгуулагдлаа.

Налайх дүүрэг дэх политехник коллежийн дэргэд “Цахилгаан, эрчим хүчний мэргэжлийн зөвлөл” байгуулагдлаа. Тус зөвлөлийн зорилго нь цахилгаан, эрчим хүчний мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, техник технологийн шинэчлэл, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг уян хатан, чанартай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Тус зөвлөл нь дэргэдээ салбар зөвлөлүүдтэй байж болох […]

More Details

70 жилийн ойн баярын мэнд хүргэе

Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсан Налайх дүүрэг дэх политехник коллеж түүхт 70 жилийн ойн баяраа 10 дугаар сарын 04-ний өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярт зориулан МУ-ын Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлгээ багш, ажилчдад гардууллаа. Мөн шилдэг түншлэгч байгууллагуудаа энэ өдөр алдаршуулж цом гардууллаа. […]

More Details

Баяр наадмын мэнд дэвшүүлье!

Налайх дүүргийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус сургууль хамт олон түүхт 70 жилийн ойгоо угтаж баяр наадамдаа идэвхтэй оролцлоо. Хотол олноороо сайхан наадаарай.

More Details

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Зам тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Ляонин мужийн гадаад харилцааны солилцоо үйлчилгээний төв хамтран зохион байгуулсан БНХАУ-ын Ляонин мужийн боловсролын үзэсгэлэн, уулзалт өнөөдөр МУИС-ийн номын санд боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр тус политехник коллежийн захирал С.Мөнхбат Ляонин мужийн Барилга болон Хими технологийн их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.    

More Details

Инженерийн цэргүүд мэргэжлийн үнэмлэхээ гардаж авлаа

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн удирдлагууд нийслэлийн Налайх дүүргийн Политехникийн коллежтой хамтран гурав дахь жилдээ хамтран ажиллаж, хугацаат албаны дайчдадаа нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшүүллээ. Энэ удаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан түүхт 80 жилийнхээ ойн хүрээнд 30 гаруй түрүүч, байлдагчийг “Хүнд машин механизмын оператор”, “Замчин” гэсэн мэргэжлээр суралцуулсан ба 6 […]

More Details