• Sign In / Sign Up
  • Мэдээ мэдээлэл

    Мэдээ Blog

    Түншлэл-2023 амжилттай зохион байгуулагдлаа

    “ТҮНШЛЭЛ-2023” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААМэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан нийгмийн түншлэлийн хүрээнд мэргэжлийн холбоод, ажил олгогч байгууллагууд, сонирхогч талуудтай цаашид хэрхэн хамтран ажиллах талаар “Түншлэл-2023” уулзалтыг Налайх дүүрэг дэх Политехник коллежоос зохион байгууллаа. Энэхүү уулзалтад үндэсний болон бүс нутаг, салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 24 байгууллагын төлөөлөгч, тус коллежийн мэргэжлийн багш нар мөн эцэг эх, суралцагчийн төлөөлөл оролцсон юм. Захирал С.Мөнхбат, Сургалтын менежер Б.Алтансарнай нар сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны танилцуулга мэдээлэл хүргэсэн бол Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч П.Шинэбаатар үйлдвэрлэлийн дадлагыг үр дүнтэй, хүртээмжтэй хамтран зохион байгуулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдийн саналыг тус тус танилцуулсан. Мөн урилгаар Дэлхийн мөрөөдлийн сургуулийн захирал Б.Мөнхдэлгэр “Өсөлтөт сэтгэлгээ” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд сургалтын хөтөлбөр, үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулах, үйлдвэрлэлийн дадлагжуулагч бэлтгэх талаар санал солилцсон юм.                  

    Tags:

    Share:

    Leave A Comment

    Archives

    Get the properties you are interested in delivered straight to your inbox.