Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсан Налайх дүүрэг дэх политехник коллеж түүхт 70 жилийн ойн баяраа 10 дугаар сарын 04-ний өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярт зориулан МУ-ын Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлгээ багш, ажилчдад гардууллаа. Мөн шилдэг түншлэгч байгууллагуудаа энэ өдөр алдаршуулж цом гардууллаа. Ойн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, түншлэгчид, үе үеийн багш ажилтнууд, төгсөгчид та бүхэндээ баярлалаа. Ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    

 

 

npc

Write your comment Here