Үндэснийхээ түүх, соёл, бахархлын дээж болсон Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Налайх дүүрэг дэх Политехник коллежийнхоо нийт багш, ажилчид, оюутан залуус, үе үеийн төгсөгчид болон хамтран ажилладаг түнш байгууллагууддаа өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Эх орныхоо хөгжлийн түүчээ болох чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх их үйлст тань өндөр амжилт хүсье. 🇲🇳🇲🇳🇲🇳
Дэлгэр зуны наран дор дэнж хотойтол сайхан наадаарай!
Хүндэтгэсэн:
Налайх дүүрэг дэх Политехник коллежийн захирал С.Мөнхбат