Сургуулийн эрхэм зорилгын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцсэн элсэлт, төгсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын орчин, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, материаллаг баазыг шинэчлэх, гадаад дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, суралцагчдыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Сургалтын алба нь Мэргэжлийн ба Ерөнхий эрдмийн 2 тэнхимтэй сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын алба нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй.
Б.Алтансарнай- Сургалтын менежер, Зөвлөх багш, 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан, Боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
Т.Түвшинжаргал- Мэргэжлийн тэнхимийн Арга зүйч, Тэргүүлэх багш, 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд БШУЯамны жуух, Хөдөлмөрийн яамны жуух, ХНХЯ-ы тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
Б.Золзаяа- Ерөнхий эрдмийн тэнхимийн Арга зүйч, Тэргүүлэх багш, 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд БШУЯамны жуух, ХНХЯамны ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
Н.Мядагмаа-Нийгмийн ажилтан, 7 дахь жилдээ ажиллаж байна.
П.Шинэбаатар- Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан Арга зүйч, Заах аргач багш, 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд ХНХЯамны жуух бичгээр шагнагдсан.
Б.Соёл-Эрдэнэ- Цахим сургалтын агуулга хөгжүүлэлт, сургалтын нөөц, статистик хариуцсан ажилтан 8 дахь жилдээ ажиллаж байна.
Б.Ганзориг- Тоног төхөөрөмж, цахим сүлжээ, мэдээллийн сан хариуцсан ажилтан, 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тэргүүний ажилтан, Налайх дүүргийн засаг даргын жуух бичгээр шагнагдсан.
Э.Болорчимэг- Номын санч, 2 дахь жилдээ ажиллаж байна.
Б.Оюунзул- Дотуур байрны багш, 2 дахь жилдээ ажиллаж байна.
Ж.Өсөхбаяр- Дотуур байрны багш, 2 дахь жилдээ ажиллаж байна.
Б.Даваадалай- Дотуур байрны багшаар ажиллаж байсан.
Т.Сайнбуян – Соёлын ажилтнаар ажиллаж байсан.
Comments Off on СУРГАЛТЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА