Мэргэжлийн тэнхим нь 2024-2025 хичээлийн жилд нийт 26 багштай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн тэнхим нь 3 заах аргын нэгдэлтэй бөгөөд багш нар мэргэжлийн ерөнхий чиглэлээр хамтран ажилладаг.

Геологи уул уурхайн заах аргын нэгдэл 11 багштай, Эрчим хүч барилгын заах аргын нэгдэл 9 багштай, Ерөнхий техникийн заах аргын нэгдэл 6 багштай тус тус үйл ажиллагаа явуулж байна.

  • Мэргэжлийн тэнхим хариуцсан арга зүйч Т.Түвшинжаргал – Тэргүүлэх багш.
  • ГУУЗАН -ийн ахлагч Ц.Ганхөлөг – Хүнд машин механизмын багш, Тэргүүлэх багш
  • ЭХБЗАН -ийн ахлагч П.Гэрэлцэцэг – Цахилгааны багш , Тэргүүлэх багш
  • ЕТЗАН – ийн ахлагчаар Г.Энхтөр – Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан мэргэжлийн багш, Заах аргач багш зэрэгтэйгээр ажиллаж байна.

Мэргэжлийн тэнхим нь мэргэжлийн онцлогийг тусгасан мэргэжлийн ур чадварын уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Мөн бүс, улсын хэмжээнд зохион байгуулагддаг мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцдог бөгөөд дэлхийн ур чадварын тэмцээнд сургууль болон улсаа төлөөлөн амжилттай оролцож байгаа билээ.
Метал боловсруулах суурь машины оператор мэргэжлийн багш Д. Туул багш нь “ CNC Токарь” мэргэжлийн төрлөөр, барилгын цахилгааны мэргэжлийн багш Ж. Уранцэцэг багш 4 удаа цахилгаанчин мэргэжлийн төрлөөр дэлхийн ур чадварын уралдаанд шавиа бэлтгэн оролцож байна.