Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь өдрийг угтан Налайх дүүргийн боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулсан 5 төрөлт спортын тэмцээнийг энэ жил С.Мөнхбат захиралтай Налайх дүүрэг дэх политехник коллеж зохион байгууллаа. Тус тэмцээнийг зохион байгуулахад Налайх Дүүргийн Засаг Дарга Д.Наянбаяр болон Б.Алтантулга даргатай Налайх дүүргийн Соёлын ордон, Д.Мөнхбаяр даргатай Налайх дүүргийн спорт хороо хамтран ажилласан бол Шилжин явах цомыг шинэчлэхэд Г.Баттөмөр даргатай “Таван толгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, шилдэг тоглогчдын мөнгөн шагналыг “Техникийн цогц шийдэл” ХХК, шилдэг тоглогчдын дурсгалын зүйлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар ивээн тэтгэж тус тус хамтран ажиллалаа.
Эрэгтэй шатрын төрөл:
1-р байр – Д.Ганзориг /119 дүгээр сургууль/
2-р байр – Ц.Мягмардорж /Спорт хороо/
3-р байр – М.Мөнхтөр /Налайх дүүрэг дэх политехник коллеж/
Эмэгтэй шатрын төрөл:
1-р байр – Ц.Баасан /Эрдмийн-Оргил сургууль/
2-р байр – Д.Лхагва /Голомт сургууль/
3-р байр – Л.Энхтуяа /Хос уянга сургууль/
Бадминтон хосын төрөл:
1-р байр – Эрдмийн-Оргил сургууль
2-р байр – Голомт сургууль
3-р байр – Спорт хороо
Бадминтон эрэгтэй төрөл:
1-р байр – Спорт хороо
2-р байр – Голомт сургууль
3-р байр – 119 дүгээр сургууль
Бадминтон эмэгтэй төрөл:
1-р байр – Голомт сургууль
2-р байр – Эрдмийн-Оргил сургууль
3-р байр – Налайх дүүрэг дэх политехник коллеж
Дартсын төрөл:
1-р байр – Налайх дүүрэг дэх политехник коллеж
2-р байр – 119 дүгээр сургууль
3-р байр – 103 дугаар сургууль, 160 дугаар сургууль, Тэрэлж боардинг сургууль хамтарсан баг
Волейбол эрэгтэй төрөл:
1-р байр – 119 дүгээр сургууль
2-р байр – Голомт сургууль
3-р байр – Налайх дүүрэг дэх политехник коллеж
Волейбол эмэгтэй төрөл:
1-р байр – 119 дүгээр сургууль
2-р байр – Голомт сургууль
3-р байр – Налайх дүүрэг дэх политехник коллеж
Сагсан бөмбөг эрэгтэй төрөл:
1-р байр – Эрдмийн-Оргил сургууль
2-р байр – Налайх дүүрэг дэх политехник коллеж
3-р байр – Спорт хороо
Сагсан бөмбөг эмэгтэй төрөл:
1-р байр – 119 дүгээр сургууль
2-р байр – Налайх дүүрэг дэх политехник коллеж
3-р байр – Эрдмийн-Оргил сургууль
тус тус шалгарч багийн дүнгээр С.Ганбат захиралтай 119 дүгээр сургууль тэргүүлж шилжин явах “Багш” цомын эзэн боллоо.

Write your comment Here