Налайх дүүрэг дэх политехник коллежийн дэргэд “Цахилгаан, эрчим хүчний мэргэжлийн зөвлөл” байгуулагдлаа. Тус зөвлөлийн зорилго нь цахилгаан, эрчим хүчний мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, техник технологийн шинэчлэл, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг уян хатан, чанартай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Тус зөвлөл нь дэргэдээ салбар зөвлөлүүдтэй байж болох бөгөөд салбар зөвлөлүүд нь барилгын болон үйлдвэрлэлийн цахилгаанчин, сэргээгдэх эрчим хүчний техникч, автоматжуулалтын техникч гэх мэтчилэн мэргэжлийн чиглэлээр салбарлан үйл ажиллагаа явуулах юм. Мэргэжлийн зөвлөлд эрчим хүчний нүүрс олборлогчийг төлөөлөж Багануур ХК, эрчим хүч үйлдвэрлэгчийг төлөөлж ДЦС-4 ТӨХК, Клин энержи ХХК, дамжуулах сүлжээг төлөөлж ЦДҮС ТӨХК, түгээх сүлжээг төлөөлж УБЦТС ТӨХК, судалгааны байгууллагыг төлөөлж МГТИС, хувийн хэвшлийг төлөөлж Арвис системс, ХХК, Эм Эм Си Инженеринг ХХК-ийн төлөөллүүд сонгогдсон. Өргөн хүрээг хамарсан энэхүү зөвлөлийн анхны даргаар Арвис системс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Цэнгүүн сонгогдсон юм. Мөн энэ үеэр “Цахилгаан холбоо дохиололын инженерүүдийн холбоо”-тай хамтран ажиллах санамж бичигт тус холбооны тэргүүн А.Бямбасүрэн, Налайх дүүрэг дэх политехник коллежийн захирал С.Мөнхбат нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласан GIZ Монгол Улсын Тогтвортой Эрчим Хүчний Чадавхыг Хөгжүүлэх болон Түншлэлд Суурилсан Техникийн болон Мэргэжлийн боловсрол, сургалт-2 төслийн хамт олонд талархал илэрхийлье.

npc

Write your comment Here