Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа

Сар шинийн босгон дээр ахмад багш С.Шаарийбуу “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, багш Ж.Уранцэцэг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-р тус тус шагнагдлаа. Баяр хүргэж амжилт, эрүүл энхийг хүсье.

More Details

Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II төсөл

Жендэрийн олон улсын зөвлөх, хатагтай Анке Боуссенэ “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн Жендэрийн мэдрэмжтэй, тэгш хамруулан сургах сургалтын орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 28 ны өдөр хүрэлцэн ирж багш, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

More Details

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК-тай манай сургууль олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд номын санд маань түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зохиол, хувь хүний хөгжил зэрэг 100 ширхэг номыг хандив болгон бэлэглэлээ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Багш, суралцагчдынхаа өмнөөс та бүхэндээ талархал илэрхийлье.

More Details

Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Өнөөдөр тус политехник коллежийн удирдлагууд болон багш нар “Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус паркийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулсан. Налайхын үйлдвэрлэл, технологийн парк нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад үйлдвэрлэл технологийн паркаас хамгийн ахицтай ажиллаж байгаагаараа онцлог байв. Өнгөрсөн хугацаанд паркийн захиргааны зүгээс хүнд даацын авто […]

More Details

2025 оны шилдэг оюутан сурагчид, анги хамт олноо алдаршуулах үйл ажиллагаа боллоо

2025 онд амжилт бүтээлээр дүүрэн суралцсан шилдэг оюутан сурагчид, анги хамт олноо алдаршуулах үйл ажиллагаа боллоо.Монгол ур чадвар 2025 улсын уралдааны II шатанд шалгарсан багш суралцагч нарт баяр хүргэж талархал гардуулж, дүүргийн олимпиадад амжилттай оролцсон багш суралцагч нарыг шагнан урамшуулав.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын суралцагчдын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон багш, баг […]

More Details

“Уурхайн машин механизмын ашиглалтын техникч” мэргэжлийн хосмог сургалтын дадлагын газрын нээлт боллоо.

Налайх дүүрэг дэх политехник коллежид “Хүнд машин механизмын салбарт жендэрийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Уурхайн машин механизмын ашиглалтын техникч” мэргэжлийн хосмог сургалтын Дадлагын газар хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.Тус төслийг ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь ТДС-ийн харьяа Политехник коллеж, […]

More Details