Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II төсөл

Жендэрийн олон улсын зөвлөх, хатагтай Анке Боуссенэ “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн Жендэрийн мэдрэмжтэй, тэгш хамруулан сургах сургалтын орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 28 ны өдөр хүрэлцэн ирж багш, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

More Details

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК-тай манай сургууль олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд номын санд маань түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зохиол, хувь хүний хөгжил зэрэг 100 ширхэг номыг хандив болгон бэлэглэлээ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Багш, суралцагчдынхаа өмнөөс та бүхэндээ талархал илэрхийлье.

More Details

Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Өнөөдөр тус политехник коллежийн удирдлагууд болон багш нар “Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус паркийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулсан. Налайхын үйлдвэрлэл, технологийн парк нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад үйлдвэрлэл технологийн паркаас хамгийн ахицтай ажиллаж байгаагаараа онцлог байв. Өнгөрсөн хугацаанд паркийн захиргааны зүгээс хүнд даацын авто […]

More Details