Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Зам тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Ляонин мужийн гадаад харилцааны солилцоо үйлчилгээний төв хамтран зохион байгуулсан БНХАУ-ын Ляонин мужийн боловсролын үзэсгэлэн, уулзалт өнөөдөр МУИС-ийн номын санд боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр тус политехник коллежийн захирал С.Мөнхбат Ляонин мужийн Барилга болон Хими технологийн их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.    

More Details

GMIT-ийн 1-р курсийн оюутнуудын суурь дадлагын сургалтыг NPC-д зохион байгуулж байна

Налайх дүүрэг дэх Политехник коллеж (NPC), Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT)-н хамтын ажиллагааны “САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд тус политехник коллежийн дадлагын бааз, багшлах боловсон хүчин, тоног төхөөрөмж, лабораторийг түшиглэн GMIT-ийн 1-р курсийн оюутнуудын суурь дадлагын сургалтыг NPC-д зохион байгуулж байна. Дадлагын сургалтаар сургалт, үйлдвэрлэлийг хослуулж гагнуур болон цахилгаан угсралтын мэргэжлийн суурь ур […]

More Details

Ахмадын танхим шинээр байгууллаа

Налайх политехник коллеж нь ахмад багш ажилтнуудынхаа хүсэлтээр ахмадын танхимыг тохижуулж ашиглалтад орууллаа. Ингэснээр ахмад настны хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг туршлагаа хойч үедээ өвлүүлэх, хөгжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон сайхан ажил арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжтой боллоо.

More Details