Налайх дүүрэг дэх политехник коллежид “Хүнд машин механизмын салбарт жендэрийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Уурхайн машин механизмын ашиглалтын техникч” мэргэжлийн хосмог сургалтын Дадлагын газар хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.
☝Тус төслийг ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь ТДС-ийн харьяа Политехник коллеж, Налайх политехник коллеж дээр ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр-хувийн хэвшлийн түншлэл Develop хөтөлбөрийн хүрээнд Трансвест Монголиа, Сандвик Монголиа, Эм Эс Эм групп компаниудын хамтарсан санхүүжилтээр GIZ-тэй хамтран хэрэгжүүлж байна.
☝Төслийн зорилго нь хүнд машин механизмын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, тогтвортой ажлын байр бий болгох, ажил олгогч байгууллагууд болон сургалтын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
👉Тус мэргэжлээр энэ хичээлийн жилд 23 суралцагч Налайх политехник коллежид хосмог сургалтад элсэн суралцаж байгаа ба үүнээс 4 эмэгтэй суралцагч байгаа нь төслийн зорилго амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болж байна.
👉Хосмог сургалт нь сургалтын байгууллагад онолын мэдлэг эзэмшиж, хамтрагч компаниудад ажлын байрны дадлага, мэргэшлийн чадамжаа эзэмших буюу ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах давуу талтай сургалтын хэлбэр юм.
ХММ-ын салбарт Хосмог сургалтад хамтран ажиллаж хувь нэмрээ оруулж байгаа 3 компанидаа талархаж, амжилт хүсье. 👏
✅Хосмог сургалтын хамгийн гол оролцогч тал болох уг сургалтыг сонгон суралцаж байгаа оюутан залууст хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадамжийг эзэмшин ДЭЛХИЙД үнэлэгдэх ур чадвараар тэргүүлэх боломж бүрдэж байна.
✅Энэхүү үйл ажиллагаа нь сургалтын орчныг сайжруулах, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд өндөр ач холбогдол өгч байна.