Япон Улсад 50 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулагдсан JALT (The Japan Association for Language Teaching) буюу гадаад хэл заах арга зүйн олон улсын хуралд Монгол Улсын төлөөллүүдийн нэг болох Налайх Политехник Коллежийн англи хэлний багш З.Нямжаргал оролцов.
Уг хурал нь гадаад хэлний сургалт, судалгааны онол практикийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх, олон улсын туршлага солилцох зорилготой нэр хүндтэй эрдэм шинжилгээний арга хэмжээ бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс багш, судлаач, мэргэжилтнүүд нэг дор цугладаг билээ.
Энэхүү хуралд оролцож хэл заах арга зүйн орчин үеийн чиг хандлага, инновац, сургалтын технологийн хэрэглээ зэрэг сэдвүүдээр мэдлэгээ тэлж, мэргэжлийн хөгжилдөө чухал хувь нэмэр орууллаа.