2025 оны зургаадугаар сард Налайх болон Өмнөговь аймгийн Политехник коллежуудад уул уурхайн тоног төхөөрөмжийн техникчийн мэргэжлийг сурталчлах, хосмог сургалтын хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээг Transwest Mongolia, MSM Group, Sandvik Mongolia компаниудтай хамтран зохион байгуулав. Эдгээр арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй төгсөх ангийн сурагчид хамрагдаж, тус салбар дахь ажил мэргэжлийн чиг баримжаа, суралцах болон ажиллах боломжийн талаар мэдээлэл авлаа.
Хосмог сургалтын хэлбэр нь онолын мэдлэгийг политехник коллежид эзэмшихийн зэрэгцээ Transwest Mongolia, MSM Group, Sandvik Mongolia зэрэг уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудад дадлага хийх, цалинтай ажиллах боломжийг олгож байна. Мэргэжлийн практик туршлага, ажлын орчинтой танилцах энэхүү загвар нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх чадварыг бодитоор нэмэгдүүлдэг.
Энэхүү арга хэмжээний гол зорилт нь уламжлалт байдлаар эрэгтэйчүүд давамгайлсан энэ мэргэжлийг охид, эмэгтэй сурагчдад нээлттэй, хүртээмжтэй гэдгийг харуулах явдал байв. Арга хэмжээний үеэр уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэй мэргэжилтнүүд өөрсдийн туршлагаа хуваалцаж, сурагчдад урам зориг өгсөн нь онцлох мөчүүдийн нэг байв. Мөн компаниудтай шууд харилцан ярилцаж, цаашдын боломж, ажиллах нөхцөл, дэмжлэгийн талаар мэдээлэл авсан нь оролцогчдын ирээдүйн сонголтод бодитой нөлөө үзүүлсэн юм.
Энэхүү арга хэмжээ, хосмог сургалт нь “Хүнд машин механизмын салбарт жендерт мэдрэмжтэй хосмог сургалтаар эмэгтэйчүүдийг чадавхжуулах” төр-хувийн хэвшлийн түншлэл төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Уг төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны төр-хувийн хэвшлийн түншлэл DeveloPPP.de хөтөлбөрийн хүрээнд, Transwest Mongolia, MSM Group, Sandvik Mongolia компаниудын хамтарсан санхүүжилтээр, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж байна.
PROMOTING DUAL TRAINING IN HEAVY DUTY MACHINERY MECHANICS: INSPIRING YOUNG WOMEN TO JOIN THE SECTOR
In June 2025, two outreach events were successfully held at Nalaikh Polytechnic College and Umnugobi Polytechnic College to promote the dual training program in Heavy Duty Machinery Mechanics. These events aimed to inform high school graduates about career opportunities in the heavy duty machinery field, attracting over 400 students from Nalaikh district of Ulaanbaatar and Dalanzadgad city of South Gobi province.
The dual vocational education and training (TVET) model allows students to combine both theoretical knowledge and hands-on experience by studying at the polytechnic colleges and working at one of the three leading companies in Mongolian mininig and heavy-duty machinery industry – Transwest Mongolia, MSM Group, and Sandvik Mongolia. This approach enables students to gain practical skills and professional exposure while pursuing their education.
A key focus of these events was to encourage more girls and young women to consider careers in the heavy-duty machinery sector, which is traditionally male dominated. Participants of the event had the chance to hear inspiring stories from young women who are now working at the partner companies after completing their training.
These events were held under the project “Empowering Women through Gender-Sensitive Dual Training in the Heavy Machinery Sector”, co-financed by the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ), Sandvik Mongolia, MSM Group and Transwest Mongolia and implemented in cooperation with GIZ and the three partner companies.

Write your comment Here