- Written By npc
- Aug 21, 2024
Алтан гадас одонт Налайх Политехник Коллеж нь 1954 онд мэргэжилтэй ажилчид бэлтгэх байнгын ажиллагаатай “Сургууль курс” гэх 160 суралцагчтай энгийн сургуулиар гараагаа эхэлж, өдгөө 70 жилийн ойгоо тэмдэглэх баялаг түүх, уламжлалыг цогцлоон сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
2021 оноос мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс Магадлын итгэмжлэгдсэн, мэргэжлийн үнэлгээ гэрчилгээжүүлэлтийн чадамжийн төв бүхий Политехник коллеж болон өргөжиж, геологи, уул уурхай, эрчим хүч, авто зам гүүрийн барилга болон иргэний барилга, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт нийт 18 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж Монгол Улсын ирээдүйг нуруун дээрээ үүрэлцэх чадварлаг, сэтгэл зүтгэлтэй иргэдийг бэлтгэн чамгүй амжилт гарган, төгсөгчид маань дотоод гадаадад чадварлаг, найдвартай боловсон хүчин болохоо нотлон харуулж, амжилт, аз жаргалын эзэд болоод байна.

Comments Off on БИДНИЙ ТУХАЙ