2025 онд амжилт бүтээлээр дүүрэн суралцсан шилдэг оюутан сурагчид, анги хамт олноо алдаршуулах үйл ажиллагаа боллоо.
Монгол ур чадвар 2025 улсын уралдааны II шатанд шалгарсан багш суралцагч нарт баяр хүргэж талархал гардуулж, дүүргийн олимпиадад амжилттай оролцсон багш суралцагч нарыг шагнан урамшуулав.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын суралцагчдын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон багш, баг хамт олныг шагнан алдаршуулав.
2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан урлагийн үзлэгийн шилдгүүдийг тодрууллаа.
Нийлбэр дүнгээр
I байранд А.Лхамсүрэн багштай ЗГБ-25а анги
II байранд Г.Энхтөр багштай ЭТТАЗ-25а анги
III байранд Ж.Мөнхбат багштай УУММУЗҮ-25а анги
Тусгай байранд О.Цэрэн багштай МТХМЗҮ-25а анги хамт олонд байр хүргэе ээ.
2025 ОНЫ ШИЛДЭГ СУРАЛЦАГЧААР 
ЭТТАЗ-25а М.Цэгмид
ББУ-24а Т.Түмэнзул
ЦХТТА-23а С.Энхномин
ЦХТТА-25а Б.Даваажав
2025 ОНЫ ШИЛДЭГ СПОРТЛОГ СУРАЛЦАГЧААР 
ББУ-24а Ү.Нямгэрэл
ГАГ-23а Ц.Алтаншагай
2025 ОНЫ ШИЛДЭГ АВЪЯАСЛАГ СУРАЛЦАГЧААР 
ЭТТАЗ-25а Б.Ариунжаргал
МТХУЗҮ-23а Д.Болор-Эрдэнэ
2025 ОНЫ ШИЛДЭГ АНГИАР:
Г.Энхтөр багштай Электроник тоног төхөөрөмжийн ашиглалт засвар-25а ангийн хамт олон
А.Шинэхүү багштай Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт 25а ангийн хамт олон
Г.Ганчимэг багштай Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл 23а ангийн хамт олон
Ж.Уранцэцэг багштай Цахилгаан хангамж тоног төхөөрөмжийн ашиглалт 25а ангийн хамт олон нар тус тус шалгарлаа.
Нийт 45 бүлгийн шилдгээр шалгарсан нийт оюутан суралцагч нартаа халуун баяр хүргэе
Шилдгээр шалгарсан оюутан суралцагч , анги хамт олондоо сурлага, урлаг спортын өндөр амжилт хүсье