Налайх Политехник Коллеж нь Монцемент Билдинг Материалс ХХК-тай Хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан билээ. Хамтын ажиллагааны хүрээнд тус политехник коллежийн 8 суралцагч Дорноговь аймгийн Өргөн суман дахь үйлдвэрт үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа юм. 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус коллежийн захирал С.Мөнхбат, Сургалтын менежер Б.Алтансарнай, Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн дадлагын сургалт хариуцсан арга зүйч П.Шинэбаатар нар Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Улаанбаатар хот дахь цементийн үйлдвэртээ танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.