Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ-аас хамтран зохион байгуулж буй “Монгол ур чадвар 2025” уралдааны Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт (071316) мэргэжлийн II шатны шалгаруулалт 2025 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, үр дүн гарлаа.

Манай сургуулиас:

Б.Даваажав 1-р байрт шалгарч Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.

Бэлтгэсэн багш А.Шинэхүү, зөвлөх багш Ж.Уранцэцэг нартаа ажлын өндөр амжилт хүсье.