Захиргаа, аж ахуйн алба нь байгууллагын үйл ажиллагааг стратеги зорилтын хүрээнд хэрэгжүүлэх, зохион байгуулалтаар хангах, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, олон нийттэй харилцах зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Захирал С.Мөнхбат – Техникийн ухааны магистр, Боловсролын зөвлөх багш зэрэгтэй. Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан, Боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан. Боловсролын салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна.
Ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэзул – Нягтлан бодогчийн бакалавр, Боловсролын удирдлагын магистр зэрэгтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жуух бичиг, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Боловсролын салбарт 7 дахь жилдээ ажиллаж байна.
Дотоод чанарын баталгаажилт хариуцсан ахлах ажилтан Э.Эрдэнэцэцэг – Нийгмийн халамж зүйчийн магистр, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Боловсролын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтан Э.Пүрэв-Очир – Уул уурхайн инженерийн бакалавр зэрэгтэй. Тэргүүний уурхайчин, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор тус тус шагнагдсан. Боловсролын салбарт 4 дэх жилдээ ажиллаж байна.
Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан Ж.Мөнхцэцэг – Аялал жуулчлалын менежерийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Нийслэлийн ГБХЗХГ-ын “Шилдэг залуу алтан медаль”-аар шагнагдсан. Боловсролын салбарт 3 дахь жилдээ ажиллаж байна.
Тооцооны нягтлан бодогч Т.Оюун-Эрдэнэ – Бизнесийн эдийн засаг-менежментийн бакалавр зэрэгтэй. МАСОХ-ны дээд шагнал “Эрдмийн од” -оор шагнагдсан. Боловсролын салбарт 2 дахь жилдээ ажиллаж байна.
Нярав О.Баярсайхан – Бизнес менежментийн ухааны бакалавр, Боловсролын удирдлагын магисрт зэрэгтэй. ХНХЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнагдсан. 6 дахь жилдээ ажиллаж байна.
Нярав Т.Батгэрэл – Нягтлан бодох бүртгэлийн сертификаттай, Боловсролын салбарт 4 дэх жилдээ ажиллаж байна.
Эмч Д.Ням – Эх барих бага эмчийн мэргэжилтэй, Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнагдсан. Боловсролын салбарт 6 дахь жилдээ ажиллаж байна.
Захирлын туслах, бичиг хэргийн ажилтан Б.Марал-Эрдэнэ – Зам барилгын материалын лаборант мэргэжилтэй. Боловсролын салбарт 2 дахь жилдээ ажиллаж байна.
Н.Аягүль – Архивын ажилтан, 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд МЗХолбоон тэргүүний залуу алтан медиалиар шагнагдсан.