МУ-н Боловсролын яам, БЕГ-аас зохион байгуулж буй БНХАУ-ын Шилийн гол хотын “Ажил мэргэжлийн ур чадварын коллеж”- д Автомашины засвар үйлчилгээ, Мехатроник, Цахилгаан автоматжуулалт, Эрчим хүчний хангамж, сэргээгдэх эрчим хүч чиглэлийн багш нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулж байгаа билээ.
Тус сургалтад “Налайх Политехник Коллеж”- оос 2 ээлжээр 6 багш хамрагдаж байна.
1-р ээлж 2025.09.22-09.27-ны өдрүүдэд Автомашины засварчин мэргэжлийн багш О.Базарваань, О.Цогжавхлан
2-р ээлж 2025.10.12-10.17-ны өдрүүдэд Цахилгааны мэргэжлийн багш Ж.Уранцэцэг, П.Гэрэлцэцэг, А.Хонгорзул, Т.Мөнхзул нар тухайн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ туршлага судаллаа.
Багш нартаа ажлын амжилт хүсье

Comments Off on БНХАУ-ын Шилийн гол хотод АЗҮ, МЦА, ЭХХСЭХ багш нар мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа