Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зэнг Налайх дүүрэг дэх политехник коллеж дээр хэрэгжиж байгаа “Сэргээгдэх эрчим хүчний техникч” бэлтгэх төслийн явц болон удахгүй болох дээд хэмжээний айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцахаар хүрэлцэн ирлээ. Тус политехник коллежийн захирал С.Мөнхбат Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын өнөөгийн байдал, Налайх дүүргийн тухай танилцуулахын зэрэгцээ сургуулийн нөхцөл байдал, онцлог, төслийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Элчин сайд Лео Зэнг төслийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархаад цаашид дахин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Comments Off on Австрали улсын элчин сайд Лео Зэнг төслийн үйл ажиллагаатай танилцлаа