Тус сургуулийн соёл хүмүүжлийн ажлын нээлтийн арга хэмжээг Налайх дүүргийн Соёлын ордон хамтран зохион байгууллаа.
Энэ үеэр Соёлын ордонд хичээллэдэг дугуйлангийн үйл ажиллагаа, нийтийн номын сан, орон нутаг судлах танхимыг танилцуулж, оюутан суралцагчдад соёл, урлагийн чиглэлээр чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх боломжуудыг сурталчиллаа.
Мөн захирал С.Мөнхбат сургуулийн танилцуулга мэдээллийг хүргэж багш нар сургууль дээр хичээллэх сонгон секцийг танилцуулж сургуулийн ерөнхий эрдмийн хичээлийн олимпиад, намрын спартакиадад амжилт гаргасан суралцагчдад сургуулийн захиргаанаас баяр хүргэж урамшуулав. Олимпиад, уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулсан багш нартаа баяр хүргэе.